Monday, January 11, 2010

тоост хорвоод төөрсөөр бас төөрсөөр

Би төөрсөөр
Хорвоод төөрсөөр
Орчлонд төөрсөөр
Хувь тавиланд төөрсөөр

Яах гэж ирсэн ?
Яах гэж амьдардаг?
Яах гэж дуралдаг?
яагаад вэ энэ бүхэн?

Мэдэдгүй болохоор амьдардаг байх
Мэдэдгүй болохоор итгэдэг байх
Мэдэхгүй болохоор л амьдардаг байх
Мэдвэл үхэх байх даа гэж ....

Зүүдэндээ тарчилна би

Шөнө дунд
Зүүдний ертөнцөд
Харанхуйн дунд
Өөрийгөө хайна.

Би алга
Бие минь ч алга
Өөрийгөө хайна
Өөрөө алга

Байгаа зүйл юу ч алга
Байхгүй гэхэд байгаад байдаг
Байгаа байхгүй хоёрын дунд
Би төөрчээ.

Зүүдний орчлонд би
Оршихуй эс оршихуйн дунд
Өөрөө өөрийгөө хайна
Би оршино эс оршино.

Биегүй мөртлөө би байна
Биеэ хайна
Би байгаа мөртлөө байхгүй юм шиг
Байхгүй гэвэл байгаа ч юм шиг

Тарчилж хэвтсэн хоёр хором
Тарчлааж өнгөрсөн хорин хором
Тоост энэ хорвоогийн
Тоосыг хөдөлгөсөн хорин жилтэй тэнцэх аж.