Monday, January 11, 2010

Зүүдэндээ тарчилна би

Шөнө дунд
Зүүдний ертөнцөд
Харанхуйн дунд
Өөрийгөө хайна.

Би алга
Бие минь ч алга
Өөрийгөө хайна
Өөрөө алга

Байгаа зүйл юу ч алга
Байхгүй гэхэд байгаад байдаг
Байгаа байхгүй хоёрын дунд
Би төөрчээ.

Зүүдний орчлонд би
Оршихуй эс оршихуйн дунд
Өөрөө өөрийгөө хайна
Би оршино эс оршино.

Биегүй мөртлөө би байна
Биеэ хайна
Би байгаа мөртлөө байхгүй юм шиг
Байхгүй гэвэл байгаа ч юм шиг

Тарчилж хэвтсэн хоёр хором
Тарчлааж өнгөрсөн хорин хором
Тоост энэ хорвоогийн
Тоосыг хөдөлгөсөн хорин жилтэй тэнцэх аж.

1 comment: