Friday, December 4, 2009

Өөрийгөө өрөвдөхүй

Би бичиж байгаа зүйлээ бодоод өрөвдөмүй өөрийгөө. Хэнч биш нэг их ухаантан. Би өөрөө. Өөрийгөө худгийн мэлхийтэй зүйрлэхэд арай л ахадсан болох мэт санагдана. Энэ бичлэгүүдээ би хэзээ нэгэн цагт өөрөө уншаад ичдэг болох тэр цаглуу би ойртном. Би танин мэдэххүйн хаалганд тулж ирчээ. Өмнөх цаг хугацаа өнгөрсөн өнөөдрөөс эхлэж байна. Өнгөрсөнөө дүгнэнэ. Гэхдээ би харамсахгүй энэ миний л бүтээсэн ертөнц. Авах юм алга гэхдээ би харуусахгүй. Би баклаварын зэрэг хамгаалах гэж байна. Нэг ёсондоо дээд боловсрол эзэмших гэж байх шиг байгаан. Гэтэл надад мэдсэн сурсан зүйл гэж алга. Гайхалтай соёл гэж алга. Боловсорсон ч юм байхгүй. Гурван жилийн залхуурал, хөлгүй тэнгист ахмадгүй онгоцоор аялсан хүн. Одоо ингээд бодоход цаг хугацаа хурдан өнгөрчээ. Зүүдэндээ би хайртай. Тэнд бүх зүйл аугаа байдаг.
Ертөнцийг харах гэж байна. Горькийн хэлснээр харах гэж байна. Номоор. Яагаад гэвэл ном ертөнцийг хардаг цонх. Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна. Гэж хэлэх гэсийн. Надаас өмнө хүн хэлсэн. Хэн билээ Сократ. Грекийн аугаа сэтгэгч байхаа. Тэр бол миний хувьд ухаантан, бас дэлхийн хувьд ухаантан, аугаа хүн, тэгэхээр тэр заан бол би шоргоолж гэсэн үг. Мэдлэгээрээ. Гэхдээ надад хамаагүй. Би өөрт хэрэгтэйгээ л мэдэх хэрэгтэй. Гэхдээ надад юу хэрэгтэй г би мэдэхгүй. Ашгүй танин мэдэхүйн далайд яаж хөвөх вэ? Энэ асуултанд бага ч гэсэн хариулт олсон. Юуг унших вэ? Зөв бурууг би мэдэхгүй. Яагаад гэвэл надад мэдлэг маш бага байна. Гэхдээ цаг байна. Талархал гэж надаас өмнө уншсан ах, нийтлэлч Баабар “Дори идэр дүүдээ хандах нь” энэ номыг би аравдугаар ангидаа уншиж байлаа. Тэр үед бацаан байжээ. Одоо өөрчлөгдөж уншаад л байя. Эрч хүчээр дүүрэн байна. Мэдээж тэнд бичигдсэн зүйл бол анхан шатны боловсролтой, сэхээтэн хүн мэдэх ёстой байх. Мэдэхгүй ч байж магад. Гэхдээ би мэдэх ёстой. Би бүгдийг мэдэх ёстой. Яагаад вэ гэвэл би мэдэх ёстой хүн. Өөрийгөө хүмүүжүүлнэ. Яагаад гэвэл надад хүн болох ганц боломж. Гэхдээ Баабар бол надаас өмнө төрсөн ихийг уншсан хүн болохоор тэр ном надад тусалж байна. Яагаад гэвэл тэр дүгнэлт хийсэн өөрөө бусдад туслах гэсэн сайхан санаа нь таалагдсан үе үеийн залгамж өвгөдийн сургааль шиг. Гэхдээ би өвгөн гэж боддогүй. Доромжлох гээгүй. Зүгээр л магтах гэсийн. Би юм бичиж чаддаггүй юм. Би зохиолч биш би нийтлэлч биш би зүгээр л бодлоо бичиж байна.
Би бүгдийг эхлэх цаг болсон эхэлж байна. Бүгдэд суралцахад бэлэн боллоо. Сэтгэл зүрхээрээ. Сэтгэл зүрхээ сонсоод хэлж байна. Надад эрч хүч байна. Хүсэл байна. Тэгээд боллоо. Саад байна. Хэлний асуудал. Зориг бүхнийг ялдаг. Би хичээнэ. Би чадна. Хүмүүс ихэнх нь ухаантай. Гэхдээ би дундаж байх. Уншихад нэг их муудахгүй байх. Надад сонголт байхгүй. Гэхдээ бүх зүйлд сонголт байдаг. Миний эцэг,эх надад хэлдэг. Намайг багаас их зүйл өвлүүлсэн. Мөнгө биш сайхан сэтгэл. Бас хэлдэг чиний хөрөнгө чиний толгойд бий. Бид ийм л зүйл өгсөн гэж хэлдэг. Надад мөнгө байхгүй. Мөнгө олох хэрэгсэл байна. Гэхдээ балчир. Би томсгож илүү их мөнгө олж амьдрах болно. Би хүссэндээ хүрэхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэхдээ зорилго биш.

Мэдлэг минь ийм байж дээ гэж бодох юм. Гэхдээ одоо биш. Ирээдүйд. Тэр зааг миний дэвшил байх болно. гэхдээ би мэдэж байна. Яг одоо бичиж байгаа зүйл бол ичмээр зүгээр л инээд хүрмээр. 2+2= гээд л бодоод байгаа хүүхэд шиг байна. Их уншвал миний бичдэг бичиж байгаа зүйл зөвхөн санаа, цааш нь угт нь тултал явцан хүмүүс ухааруулах зүйл бичсэн хүмүүсийн зүйлийг уншия гэж бодоод л байна. Зүүдлээд л байна. Уншаад л байя. Ухаараад л байя. Мөрөөдөөд л байя. Уншаад л байя. Эцэст нь унших зүйлд бас чиглэл гаргаж, мэдээлсэн Баабар ахдаа баярлалаа. Ах дүү ч юу байхав дээ. Гэхдээ хүндэлж байна хүндэтгэж байна. Бас баярлаж байна.

Өөрөө өөртөө амжилт хүсье !!! хичээгээрэээээ.

No comments:

Post a Comment