Tuesday, April 7, 2015

БАС НЭГ МӨНХИЙН СЭДЭВ

    БАС НЭГ МӨНХИЙН СЭДЭВ ХАХА

     Нэгэн хөөрхөн охинд дурлаж билээ. Даруухан, дуугүй энгийн нэгэн охин байлаа. Би түүнийг анх хараад л шохоорхож, улмаар нэг л мэдэхэд ухаангүй дурласан байлаа. Өсвөр насандаа түүний тухай шүлэг бичиж, өдрийн тэмдэглэл хөтлөн өсвөр үеийн хайр, дурлалын түүх, гуниг харамсал бүхэн түүнтэй үлдсэн. Хайрын дуу, кино, бодол бүхэнд нэгэн охиныг боддог байлаа. Түүний тухай мэдээ сонсох бүртээ нууцхан хайр минь оргилно. Наанаа инээж цаанаа гуниглан, атаархана, горьдлого тээнэ. Нэг л мэдэхэд 6 жил өнгөрч 10 р ангиа төгсөж билээ.

            Тэр үед хонхоны баяр болон бусад баяр ёслол, гэрт ганцаараа, гадуур, хосуудын тухай ярихдаа бодогддог. Байнга биш ч ойр ойрхон бодогддог байлаа. Энэ миний хайрын түүх. Хүнээс нууж нууцхан шүлэглэнэ. Хүний нүднээс нууц зөвхөн түүнийг бодно. Хаана юу хийж байгаа бол.

           Найз залуутай болсон болов уу. Тийм хүнтэй уулзаж байгаа. Сонсоод л найзуудаасаа сонсоод битүүхэн гомдоно. Эрэгтэй хүн ч гэсэн хааяа гутарна.
Энэ бүхэн намайг хараал шиг дагасаар. Хэн нэгэнд дурлаж болохгүй. Хэн нэгэнд сэтгэлээ нээмээр санагдсан ч тэр бүсгүйг л бодно.  Хайртай хүндээ гомдмоор, юундаа ч гомдох билээ дээ. Хүнд хайртай болсон  нь миний зүрх сэтгэлийг яах гээд ч яах билээ. Болдог бол би тэр хүнд хайртай болое гээд болчдог бол сайхан л байна. Тэр нэгэн голын эрэг дээр хамтдаа сууж болздог байсан газраа дурсана. Амралтаараа очих болгондоо тэнд очдог байлаа. Тэнд нэг л гоё голын эрэг дээр очих болгондоо түүнийгээ санадаг байлаа. Над шиг дурсамжаараа амьдардаг хүн энэ бүгдийг өнгөрсөн гэж боддог байлаа энэ бүхэн дууссан. Би азтай хүн анхны хайртайгаа хамт сууж байсан дурсамж, яриа бүхэн миний зүрх сэтгэлд бодогдоод нэг зүйл авсан, эсвэл маш том зүйлээ алдсан хүн шиг санагддаг байжээ. энэ бүхэн эцэстээ надад маш хүнд ачаа болдог байлаа. Би эмэгтэй хүнийг хайрлах хайр сэтгэл байхгүй. Өөр хэн нэгийг хайрлах өчүүхэн зай үлдсэнгүй. Ингэж явсаар он цаг улиран өнгөрнө. Баяр еслол зарим үед өдрийн тэмдэглээ хүнээс нуун уншиж түүний тухай, уншихдаа тэр өдрөө санадаг байлаа. " Өнөөдөр сайхан өдөр байна. Золоогоор дуудууллаад бид 2 уулзсан. Хамт гадуур алхаад л хамт гол дээр суугаад. Ийм зүйл ярилцсан гэдгээ нэг бүрчлэн бичдэг байж билээ." Унших бүрдээ санана. Яг тэр үедээ очсон мэт. Эргээд л дурсамж. Бас кино үзэх дурлалын тухай зүйлийг автоматаар л шууд тэр хүнийг санана. Хараал шиг дагах хайраа хэзээ дуусаж дараагийн хайр дурлалтайгаа учрах бол гэсэн бодол хааяа бодогдоно. Бараг л мод цохино. Тэр хүн надад нандин хүн хааяа бүр их санахаараа залгана. Хүнээс утасыг нь аваад ч юм уу. Залгачаад байна уу гэхээр нь л салгана.

            Гэхдээ маш цөөхөн. Оюутан байх хугацаанд тэр хүн намайг арван жилийн ангийн хөвгүүн гэж харна. Би түүнийг харах бүрдээ хайр хүрч, хайртай гэдгээ өөрөөсөө нуун бусдаас ичнэ. Ичингүйрч амьдарсаар л. Өөрийн бүхнээ нуун амьдарсаар. Ингээд л 10 төгссөн дөө. Тэр үеэс бүх зүйл өөрчлөгдөнө. Би сайхан хайртай учирна гэсэн бодол хальт бодогдож билээ. Оюутан цагтаа охидтой уулзаж, наргиж, хонож өнжиж байсан түүх бишгүй ч хүнтэй үерхсэн түүх байхгүй. Амьдралдаа жинхнээсээ үерхсэн түүх ганцхан. Түүнийг хайрласан хайр зөвхөн намайг л зовооно, баярлуулна, нууцхан инээд алдана. Энэ бүхэн үргэлжилсээр Оюутан насны дурсамж үерхэл байхгүй. Нэг талаараа гомдмоор ч нөгөө талаараа сайхан. Олон охин хүүхэд гомдоож, олон хүний сэтгэлд шарх үүсгэсэн би муу хүн. Энэ нь эргээд бодоход хатуу, муу хүн байжээ. Тэр хүмүүсийн зовлонг би ойлгодгүй байж. Зөвхөн л өөрийн дурлал, сэкс, зугаа цэнгэлийг боддог байсан байж. Энэ бол миний амьдралд нөлөөлсөн. Миний хайрыг харах үзэл зөвхөн түүгээр хэмжигдэнэ. Оюутан насанд дахиад л 4 жил би түүнийг хайрласаар л дууслаа. Хэзээ ийм хайр байсан юм. Би бас хайрламаар байна. би хайр гэдгийг мэдэхгүй. Зөвхөн нууцхан хайраараа өөрийгөө тэтгэж амьдарсаар л . Солонгос клип үзээд. би нүдээ өгч чадахуу би энэ залуу шиг түүний төлөө юу хийж чадахуу гэээд л мөрөөддөг байлаа. Би гудманд хүмүүсээс хамгаалан, түүнийг гэрт нь хүргээд, хайрт минь надад сайн болоод бид 2 эргээд нийлнэ. Эргээд хамт байна. Надад дурлана. Би түүнийхээ хийсэн хоолыг идэхдээ дотроо ямар сайхан хоол вэ. Энэ хүн миний хайр гэж бодсон ч гаднаа муухай гэнэ. Дотроо ямар сайхан хоол вэ гээд ... Энэ бүхэн олон зүйл дээр илэрнэ. Миний мөрөөдөл бүхэн биелж энэ бүхэндээ хайртай байх өдөр байхгүй гэж боддог байлаа. Золоотой уулзах бүрдээ түүнийг асууна. Найз залуутай болсон уу. Нэг л хариулт ойрд уулзаагүй ээ. Найз залуу байхгүй. Байгаа. найзууд чиний хайр чинь тэнд явж байна лээ. Надад ямар хамаатайн гээд л дотроо хаана вэ? нууцхан хайр минь. Хүнээс нуусан зүрх, өөрөөсөө хүртэл нууна. Гэхдээ бусад маань мэдэхгүй мэдэгдэхгүй.
                Гаднаа энгийн нэгэн дотроо бөөн хайрын харцаар түүнийг харна.
Өөрөө явахгүйгээ мэдсэн ч явах гэж байгаа гэж очдог байлаа. Түүнтэй дайралдах гэж. Харсан мөртлөө хайнга. Дотроо ямар хөөрхөн юм бэ гээд л. би их тэнэг хүн юм даа гэж. Угийн л дотроо шаналдаг. Ингэж явсаар л төгссөн дөө. Хонхны баяр дээр нэмсэн баяр тэр минь байлаа. Хонхны баяраа тэмдэглэж яваад санамсаргүй дайралдав. Өдөр нь орой нь. Орой нь согтуу байлаа. би ч гэсэн согтуу байлаа. Гэхдээ сайхан харагдаж байсан. Түүнийг хараад ямар их баярласан билээ дээ. Тэгэхэд авхуулсан зурагаа хамт амьдарахаараа ханандаа өлгөнө гэж тооцоолсон байж билээ. Энэ бүхэн миний зүүдэндээ учирсан зүйлс байжээ


2009 он















No comments:

Post a Comment