Friday, December 4, 2009

Жаргалтай амьдрал бол зорилготой амьдрал

Хүний амьдралын зорилго нь юу вэ? Хэл сурах эцэстээ үхэх. Гэхдээ хүнд зорилго чухал. Түүнд хүрэх нь тэр хүний жаргал. Тэр үеийг үгээр хэлшгүй байдаг байх. Би зорилгодоо хүрч байсан ч нэг сайхан санагдаагүй.
Ихэнх хүмүүс зорилго тавьдаг. Мөнгөтэй болж амьдрал зохиох. Бас заримд нь жаргалын тулд эхнэр хүүхэд гээд л бөөн асуудал үүсдэг. Гэхдээ эцэстээ зорилгодоо хүрээд сайхан амьдардаг байхаа. Эрх мэдлийн төлөө үхэлдэн. Зарим нь дэлгүүр нээх. Зарим нь улс орныг толгойлох. Зарим нь саятан, тэрбумтан болох, хоолныхоо мөнгийг олох гээд л бөөн зорилго. Бас зарим нь сайн санхүүч мэргэжлээрээ тэрүүлж нэр алдар хүсээд л. Зарим нь сайн махний худалдаачин, зарим нь худалдагч, зарим нь зөөгч болох гээд л байдаг юм шиг байна лээ.
Тэгээд зорилготой амьдрах бол амьдралын зол жаргал юм.
Бөбө жаргалтай амьдардаг. Бас зорилготой. Гудмаар алхаж байгаа хүмүүсийн ихэнх нь мөнгө олох, сайхан амьдралын төлөө тэмүүлж байдаг. Гэхдээ бөбө бол нэг талаараа адилхан ч өдөр болгон зорилго тавидаг. Өдөр болгон тэдэнд архи хэрэгтэй. Өөр бараг хэрэгтэй юм байхгүй. Биологийн хэрэгцээ болох хооллох, хувцаслах, орон байр хэрэгтэй л байдаг байх. Гэхдээ ганц гол зорилго бол архи. Түүнгүүгээр сайхан амьдарч чадахгүй. Түүнийг уувал тэд хэнээс ч илүү жаргалтай. Согтоод. Донтоод л. Бид харахаараа арайч дээ чааваас, хөөрхий, зайлуул гээд л бас хохь нь , арчаагүй юм, новшнууд гээд л бас болоогүй ээ нийгмийн шаар гээд л хэ хэ. Гэхдээ бид өдөр болгон л цагтай уралдаж хийж бүтээх гээд л бөөн асуудал бүр стрест ороод үхэх шахдаг гээ. Зарим нь үхдэг байхооо. Тэгдэг гэсэн. Надад хамаагүй л дээ гэхдээ энэ бол миний л бодол тэрнээс би үнэн гэж хэлэх гээгүй үнэн гэж ер нь байдаг юм уу.
Жирийн хүмүүсээс илүү нь тэдэнд цаг хамаагүй. Бөбө бол бөбө. Жоохон худалч. Согтоод ирвэл тэнд ч би газар аваад тэнд ч байр аваад гээд л ярьж гардаг гэсэн. Хэ хэ. Сонссон шүү хамт уугаагүй. Гэхдээ орцны жижүүрүүд тэгдэг гэсэн яг бөбө бол тэгж яриагүй. Бөбө бүр сайд явлаа гэж ярьдаг ч байж болно. хамаагүй. Хэнд ч. За тэгээд л бөбө гэдэг хүнийг бид хог шаар гэж хардаг гэсэн . тэд бол нийгмийн шаарууд. Хүн биш гэж хардаг. Бас адгуус.
За тэгээд муулаад байвал муулаал байна. За буцаад зорилго луугаа орое. Зорилгоо биелүүлсэн хүн аз жаргалтай болдог байх. За тэгээд бөбө босно. Шартсан. Өлссөн. Өвдсөн босно. Цаг хамаагүй. Хэзээз ч байж болно. жоохон зовлонтой байх. Гэхдээ босоод цаг наргүй ажиллана. Шил, лааз, төмөр, зэс, гууль,бас хог, хоол түүнэ.Бөөгнүүлнэ. Цадна. Бараагаа зарна. Яг л борлуулагч шиг цэг дээр очиж зарлаа. Мөнгөтэй болно. Бөбөгийн зорилго бол хялбар бөгөөд богинохон. Ганц өдөр ч юм уу? Нэг циклтэй. Цаг хугацаа, орон зайн баримжааг тоймлоно. Тэгээд зорилго архи олох уух. Бас цадах. Архи уувал өвдөхгүй. Зовохгүй. Бас сайхан болно. бүх зүйл биелэнэ. Өөр юу ч хэрэггүй. Тэдэнд машин байр бол архинаас солиход бэлэн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол архи. Бусад хүмүүстэй ялгаагүй л адилхан зүйл шиг. Хүмүүс янз бүрийн үзэл баримтлалтай машин байр, мөнгө, эрх мэдэл, шударга байдал, ажиллах , сайн ажиллах, сайхан амьдрах, хүүхэдтэй болох, хэрэгцээгээ хангах,гээд л янз бүрийн зүйл сонирхдог. Зарим нь сагсан бөмбөг амьдралтай нь зайлшгүй холбоотой жишээлбэл: NBA өө тэгээд спортууд өөр өөр бас хоккей, бейсбол, хөлбөмбөг бүр гүйлт, хариалт гээд л янз бүрийн зүйл амьдралын салшгүй хэсэг. Зорилго зорилт нь болдог. Үүнтэй адил бөбө бол архинд дуртай. Архи амьдралын салшгүй хэсэг. Бас тэдний зорилго. Магадгүй зүүдэлж, хайрлаж, мөрөөдөж байдаг зүйл байх. Туул голын усыг тэр чигээр нь архи болгоод, модод бүхэнд жимс ургуулж газраас гуляш ургаж энэ газраа аз жаргалтай амьдрах юмсан гэж мөрөөддөг ч байж болох юм. Хүмүүс сая доллар, сайхан хүүхэн, эрх мэдэл гээд л бас мөрөөдвөл мөрөөднө. Ялгаагүй бидэнтэй адилхан хүмүүс бас адилхан зорилго тавьдаг. Бас түүндээ биднээс илүү хурдан хүр ч илүү жаргалтай амьдраад ч байгаа юм шиг харагддаг. Бас хараал идсэн амьдрал гэж бодож бүр ингэж амьдрахаар үхчихэд яадаг байнаа гэж бодох ч үе байдаг байхаа. За тэр яахав. Бөбөгийн амьдрал надад хамаагүй. Гэхдээ нөлөөлдөг байх сэтгэхүйд.
Төрсний эцэст үхдэг хорвоо хойно. Хэнийг зөвтгөж хэнийг буруутгаж амьдрах вэ ? гэж. Урсгалаараа урсаад л байх шиг жаргал алгааа гэж.

1 comment:

  1. хаха ёстой балайг нь авлаа шүү, nice logic and comparation, very sightfull :D

    ReplyDelete