Tuesday, April 7, 2015

Хараа л идсэн солонгос цувралууд

Хараа л ид гэж дуусдаггүй солонгос киноны тухай уур хүрээд үхэх нь яагаад ч юм бэ мэдэхгүй. Заримдаа үзээд суучихдаг. Манай эгч гэж нэг нөхөр байнга. Үздэг уур хүрдэг. Яагаад вэ гэхээр миний чихэнд сонсогддог. Би нэг өрөө байранд амьдардаг. Ядуу баян биш. Би баян байсан бол эвдрэх ч байсан байх. Уур хүрдэг. Би хүлээдэг. Би цуврал кино их үздэг байлаа. Халтар царайтаас эхлээд үзлээ шдээ. Одоо блогчин болж байх шиг байна. Би үздэг байлаа. Сайхан л даа. Кайф аваад л, дараагийн ангийг нь хүлээгээд л гэхдээ би бүгдэд буруутай. Цаг хугацаа намайг хүлээгээгүй. Би хүнийг шүүхгүй. Тэр бол түүний амьдрал өөрт нь сайхан л байвал тэр биз. Эцэстээ солонгос кино үздэг хүн муу хүн буруу гэж хэлэх гээгүй. Гэхдээ би буруу гэж үздэг болохоор л буруутгаж байна. Энэ бол миний үзэл бодол. Өө жилийн өмнө би “хөөрхөн төрөх албагүй”гэдэг кино үзлээ. Бөөн шуугиан болоод л орчуулгын багийхан ярилцаад л, нэвтрүүлэг хүртэл гаргаад л бөөн бизнес. Гэтэл би дараа нь хоёр Таня гэдэг кино үзлээ. Бас л учиргүй олон ангитай орой болгон бөөн асуудал. Энэ бол бөөн асуудал. Ингээ ч дээ малаа, энэ нь муу хүн энэ нь сайн хүн, ээж нь яагаад энэ муу санаатын талд ороод байнаа гээд л. Хүний ээж бол хүний л ээж үр юм чинь муу санаатай байсан ч түүндээ хайртай байна. Яагаад гэвэл тэр түүний хүүхэд юм чинь.
За тэгээд л цаашаа өрнөнө дөө. Бөөн асуудал уурлаад л баярлаад хэ хэ. Нэгэн бодлын зугаатай ч юм шиг. Гэхдээ би тооцоо хийж үзсэн яг тэр үед. Би цаг их алдаг хүн л дээ. Залхуу тэгсэн мөртлөө цаганд их дуртай хямгадах дуртай. Гэхдээ л үрдэг мал шиг хүн шдэ хэхэ. Яахав кино урлагийн сургуульд сурдаг байсан бол яахав. Даалгавараа хийж байна гээд кино үзэх л байсан байх. Хэ хэ . гэхдээ би санхүүгийн мэргэжлээр сурдаг. Монголоор бол ня-бо гэж ойлгоход болох байх . гэхдээ өөр л дөө. Монголд тэгж л ойлгодог. Уг нь учир нь төлөвлөдөг л хүн юм шиг байгаа юм. Би киног бизнес гэж боддог болхоор уур хүрээд байдийн . энэ буруу л даа. За яахав. Би киног үзэх дуртай. Гэхдээ цаг гаргаад дэлхийн шилдэг киног үзвэл илүү юм шиг санагддаг. Заримыг нь ойлгодгүй л дээ. Ухаан дутдаг. Болоогүй л байна даа. Гэж хэлэхээр бацаан шдэ. Би бацаан гэж хэлүүлэх дургүй. Өө солонгос кино бичжийлуу. Хэ хэ. Ер нь л сериал хүнд хэрэггүй тулга тойрсон асуудалд дургүй. Би бүгдийг хэлээгүй. Заримыг нь. Гэхдээ Чойномын заримдагуудад зориулсан шүлэг шиг биш. Шүү. Солонгос зохиолч. Киноны зохиолчийн үзэл бодолд хэдэн цаас олохсон олон хүн үзээсэй, яавал урт болгох уу? Гээд л үргэлжлүүлж гардаг байхаа. Өө тэгээд хүмүүс уурлаад л”ямар тэнэг юм бэ ?” “яагаад бие биенээ харсангүй вэ?” гэж хэлээсэй. Нөгөө стрест оруулаад л. Тулга тойрсон хүний зохиосон утгагүй зүйл үзээд л хараал идсэн юм. Нэг тэнэг солонгосын найруулагч за тэгээд ой санамжийг нь алдуулаад л, эсвэл нэг нь өвчтэй, эсвэл муу санаатай нэг хүүхэн эсвэл залуу. Бас нэг сайхан сэтгэлтэй “төгс ” хүн тоглоно. За тэгээд л нийтлэг зүйл бол гурвалжин хайр. Би гурвалжин хайргүй кино үзсэнээ сайн санахгүй байна.
За яахав. Би загалмайлсан эцэг, шавшанкаас оргосон нь, төгс оюун ухаан, касабаланка, бөгжний эзэн гээд л үзвэл сайхан даа. Шилдэгүүдийг үзэх сайхан шдэ. Бондарчук, Коросава нарын киног ойлгодгүй моо гэхдээ Дэрсү Узала бол гайхалтай кино. Ялгаж үзэх дуртай. Гэхдээ надад ялгаатай санагддаг. Шал өөр. Үзэл бодол. Энэ бол шилдгүүд шүү дээ. Бүр дэлхийн гээд л бодоход сайхооон сайхан.
Би цуврал кино үзэхдээ “хөөрхөн төрөх албагүй “ киноны 200 ангийг үзсэн. Бүрэн үзсэн шдэ. Бас “2 Таня “ г хүртэл үзсэн. Өө бас болоогүй. Өглөө дахин давтахаар нь ч бас үздэг байлаа. Дахиад л үзнэ шдэ. Хэнд хэрэгтэй гэж үздэг байна. Гэхдээ би донтдог байсан юм шиг санагддаг. Кинонд шүү дээ. Хараал идсэн цувралуудад. Эцэст нь нэг тооцоо хийлээ. 200+30=230 ангийг үзлээ гэж бодое. 230*60мин=230 цаг гайхмаар тоо шүү бүхэл бүтэн 10 хоног реклам болон цуврал кино үзсэн гээд бод доо. Унтахгүй нүд салгахгүй. Аймшигтай байгаа биз. Хүн хэд ч хоног амьдраа билээ. Аймшигтай тоо. Энэ тооноос болоод л би кино үзэхээ байсан юм даа. Гэхдээ одоо манай эгч бөөн дон. Надад орчин нөлөөлж байна. Би гэхдээ өөрийгөө ялж гарна гэдэгтэй итгэлтэй байна. Эгчийгээ бодохоор өрөвдөх юм дөө. Өдөрт хэдэн цаг ч юм бэ бараг:3-8 цаг кино үздэг гээд бод доо өглөө үзнэ орой үзнэ. Иднэ ууна. Хааяа тэнэнэ. Хараа л ид гэж уур хүрээд байхийм. Өрөвдмөөр ч юм шиг эгчийгээ муулчлаа уур хүрээ д л тэр л дээ.

Миний бодлоор хайран цаг үрээд байгаа хараал идсэн солонгос сериалд уур хүрч уушиг савсайх юм. Би боддог телевиз ашигтай болоод л гаргаж байгаа. Хүмүүс аль болох сувагаа сольж байвал, солонгос кино үзэхгүй өөр суваг дээр тавьж байх юм бол хэрэгтэй л гэж боджиино. Бас хэн нэгэн энийг уншиж үзвэл үзсэн солонгос сериалийхаа хугацааг тооцоод хэд хоног гарч байгааг тооцож үзээрэй гэж хэлэх гэсийн. Аймшигийн аймшиг хараа л ид гэж уур хүрээд л байна.
Баян байсан бол би өөрийхөө өрөөнд өөрийхөө дуртай зүйлээ үзэх байсан. Надад мэдээ үзэх бас янз бүрийн сонирхол татсан нэвтрүүлэг үздэг. Гэхдээ дуртайгаа л үзнэ. Дургүй бол үзэхгүй.  

2010 он

No comments:

Post a Comment