Friday, December 4, 2009

Миний бүтэлгүй хайр

Минйи хайр. Миний зүүд. Миний сэтгэл. Нэг л охинлуу тэмүүлнэ. Би түүнийг бодоод л зүүдэндээ хүртэл хараад л. Сайхааан сайхан. Би сэтгэлдээ түүнийг боддог болоод удаж байна. Түүнд дурлаад уджийна. Яг хэзээ дурласнаа санадгүй. Надад таалагддаггүй охин байлаа. Нэг л өдрөөс намайг татдаг болоод ирлээ. Би түүнийг үгүйлээд л. Байн байн бодоод л. Дурлал байлаа. Гэж. Тэгээд нэг өдөр мэдрэмж төрөөд ирэхэд би шууд л хэлнэ шдээ. Би чамд хайртай ч гэдиймуу чи ер нь надад таалагдаад л. Гээд хэлчихдэг байгаа. Угаасаа миний зан ааш шууд л хэлчдэг болохоор тэр байх л даа. Шууд л хэлсэн гэхдээ би түүнд хайртай. Байдал нэг л бишээ. Би орчноо мэдрэх мэдрэмж муу байсан ч юм уу угаасаа тийм л хүн л дээ. Хайрын тухай их мэддэг их коно үздэг байсан их ч уншсан бүх зүйл тус болсонгүй. Би хайрыг мэдрээгүй болохоороо л тэр.
Би хэлсэн тэр охиндоо би чамд сайн гээд л......... Гэхдээ хүмүүс нуудаг. Тохиромжтой цагийг хүлээдэг. Мөн адил стратеги судалгаа хийдийн гэнээ. Хүмүүс аймар ,хүмүүс аймар байдийн гэнээ. Бөөн шүүмж. Толгой түрүүгүй найзын сургааль. Чи эхлээд ингэ. Дараа нь гээд л. Стратеги боловсруулсан улсууд. Юуч мэдэхгүй шдээ. Бид 2 н тухай. С.Ганбаатарын лекц ч санаанд ороод л. Тэр үед ойшоогоогүй хайрын тухай хэдэн үг. Өөртөөгөө адилхан харьц бурханчлан тахих хэрэггүй гээд л. Тэр ч үнэн байх. Би бүх хөзрөө дэлгэлээ. Шууд л. Надад түүнийг татахын тулд Doctor Hitch -н зөвөлгөө надад хэрэггүй байлаа. Би өөрийхөөрөө л байлаа. Магадгүй хэрэг болох байсан байх . одоо бол зөвхөн өнгөрсөн зүйл. Хайрын дуунд дуртай боллоо.
Манай ангийн охин л юм даа. Тэгээд л дасаад дуралчуудаа. Би түүнийг бодсоор л . хичээлдээ сургуульдаа очих надад сайхан. Хичээл тасалхаа байлаа. Түүнийг харах надад сайхан байдаг. Байлаа. Би бодлоо. Хайрын сайхан нь юундаа байна. Сэтгэл дүүрэн. Харуусал. Би түүнээс юу хүсч байгаагаа мэдээгүй. Шууд л би хамт байхыг хүссэн. Энэ миний хүсэл байлаа. Хамт л байвал бүх зүйл болох шиг. Гэтэл тийм биш ч юм шиг.
Тэгээд сэрүүн зүүдээ дүгнэн бодлоо. Энэ эцэстээ юунд хүрэх бэ? Гээд л. Гэтэл нэг л явцгүй. Би хөдөөний мангар гэдэг шиг хүн. Гэхдээ хүн хүнээрээ. Харин тэр хотод өссөн шал өөр орчин, шал өөр сэтгэхүй, надаас илүү ухаантай гайхалтай охин. Түүний хувьд бол би хэн ч биш. Би царайлаг биш, мөнгөлөг биш жирийн нэгэн монгол хөдөөний айлын л хүүхэд. Эцэг эх минь коминузмд дарлуулж дарлуулж залуу насаа монголын төлөө өгсөн. Шилжилтийн үед байдгаараа л байсан нийтлэг хүмүүс шиг амьдарч ирсэн нэг л айл. Хамгийн гол нь хөдөөнийх. Бид 2н орчин тэмээ ямаа 2 шиг байна. Би дүгнэж эхлэлээ. Бүтэхгүй юм гэж байхгүй ч. Тэр надад хайртай байсан бол сайхан үерхэж болох байлаа. Даанч тэр надад сайн биш, бүр дургүй ч байдаг. Юм шигээ.
Би ойлгож эхэллээ. Би хайраас юу хүссэнээ мэдсэнгүй. Хамт байхийг уу? Уулзах коно үзэх, хамт байхыг уу? Гээд л. Гэтэл би бүх л зүйлийг нь хүсчээ. Хайрлуулахыг яг үнэндээ намайг хайрлаач ээ гэж гуйжээ. Би хайр гуйжээ. Би хайртай болсон ч буцаагаад хайр өгөөдөх гэж нэхэж хатуурхаж байгаа мэт сэтгэгдэл төржээ. Надад түүний бүх зүйл таалагдагч зарим нэг зүйл миний урмыг хугалж байлаа. Миний найз нар хэзээч бүтэхгүй. Хоёулаа. Чи дандаа л хүссэнээ авч байсан энэ удаа чадахгүй ээ. Би хайрлаж байсан. Би үерхэж байлаа. Би бүтэлгүй хайртай учирч явсангүй гэж. Хэ хэ. Одоо ч сайхан байна. Үзээгүй ю м аа . үзээд. \\

Надад юу таалагддаг вэ гэвэл би түүний бүх зүйл. Би хайраас их зүйл сурчээ. Хайр намайг хүмүүжүүлжээ. Сүүлийн хэдэн жил өөрчлөгдөөд байсан үзэл бодлыг өөрчилжээ. Би архи ууж, баардаж, шоудаж, цэнгэлтэй байлаа. Уулздаг охид гарын арван хуруунд багтахгүй байсан чтэр бүгдтэй яах гэж уулздаг билээ. Би секс л .... уулздаг тодорхой. Нүдээ боосон байсан ч юм шиг. Гэхдээ хэрэгтэй байлгүй яахав залуу хүнд. Секс шиг чухал зүйл ховор л доо. Миний бодол зөвхөн нэг хайрцагт л байж. Үнэндээ ямар нэгэн бие биенээ хүндлэх зүйл байсангүй. Жаргал. Зугаа. Ор хөнжил. Тийм л байж. Өөр юу ч байсангүй. Ингээд л болоо. Харин түүнд дурласнаараа хорвоог өөрөөр харж дүгнэдэг, хэмжээ хязгаар гэж байх естой г ойлгосон. Би бүтэлгүй хайрандаа хайртай. Одоо ч гэсэн түүнд би хайртай. Гэхдээ би мэддэг. Би хүний бодлыг өөрчилж чадахгүй. Өөртөө хайртай болгож чадахгүй. Сэтгэлдээ л хайрлаяа гэж.

Хүнийг хайрлаж явах сайхан юм. Би түүнийг хайрласнаараа бусад охидыг ч өөрөөр хардаг болжээ. Охидыг хүндэлдэг. Бүгд янхан гэж боддог байснаа болсон бололтой. Гэхдээ зарим нь арай дэндүү шүү. Зарим нь сайхаан сайхан. Хүнийг хайрлах сайхан юм байна. Энэ мэдрэмжиндээ би хайртай. Жирийн нэгэн охинд би дуралсан. Би түүнийг зүгээр л хайрлаж явахад сайхан юм. Хэ хэ .

1 comment:

  1. uneheer nice boljee, butelgui hairtai uchirsan humuus mandtugai

    ReplyDelete