Friday, December 4, 2009

my idea about loss of life

Үхлийн тухай бодол миний.
Би алуурчдын тухай сонсоод айдагаа. Бас би хүмүүсийн тухай бодохоороо айдагаа. Яагаад гэвэл хүмүүс бол дэндүү аймар алуурчид. Яагаад ч юм бие биендээ нөлөөлсөөр байгаад нэг нь үхдэг. Магадгүй сайнаар нөлөөлдөгч байж болох юм. Гэхдээ би хэнд ч нөлөөлхийг хүсдэггүй. Гэхдээ хүсдэг. Хэн нэгэнд нөлөөллөхгүй бол жинхэнэ робинзон крузо, маугли болох байсан биз. Гэхдээл тэр хоер ч нөлөөлсөн байгаа биз. Аргагүй шүү дээ нөлөөлөл дунд амьдарч байна. Шдэ. Өдөр тутмын амьдрал тэр чигээрээ эрсдэл. Бөөн эрсдэл. Гэхдээ би боддогоо. Юуг вэ гэвэл. Хүний амьдралыг. Би тэгж боддогоо хүн л хүнээ алдаг. Хутгалж, зодож, буудаж, яргалж, шууд л алдаг. Харин хүмүүс бас бие биедээ нөлөөлж алдаг. Хүн өлсөж үхэж байхад, хэн нэгэн нь их идэж нэг хүн мөнгөгүй болоод амиа хорложаахад нэг нь баяжиж бөөн ажил. Тэгэхээр хүн хүнээ алдаг хутгалж биш ч нөлөөлж , зарим нь хулгайлж. Зарим нь шууд .тэгэхээр хүн хүнээ алдаг .Хүмүүс үхэхээ мэдсээр байж өдөр бүр ууртай, жаргалгүй, уцаартай амьдардаг хүн байдаг. Тэд ирээдүйд итгэдэг. Ирээддүйн сайхан амьдралд. Би ч гэсэн итгэдэг. Яагаад гэвэл ядуу учраас. Ядуу гэж мөнгөгүй л гэсэн үг л дээ. Гэхдээ энэ харьцангуй ойлголт би баян байсан ч надад үхэл ирнэ. Ядуу байсан ч би үхнэ. Тэгэхээр би мөнгө олохын тулд өөрийгөө золиосолж байна. Яаж золиосолж байна. Яаж ? мөнгөний төлөө би ажиллах хэрэг гарна . мөнгөний төлөө зүтгэх хэрэг гарна. Бага ч гэсэн тэгэхээр цаг үрэгдэнэ. Цаг өнгөрөх тусам би үхэлрүүгээ ойртож байна. Өдөр өнгөрөх тусам үхэл надруу нэг өдрөөр ойртож байна. Хэзээ вэ гэдэг нь мэдэгдэхгүй ч. Хаана байгаа нь мэдэгдэхгүй хаана дуусах нь тодорхойгүй ч мэдэгдэхгүй байна. Мэдэх ч аргагүй биз. Гэхдээ би нэг хоногоор үхэж байгаагаа лмэдэж байна. Би өдөр цаг минут тутам үхэж байгаа юм чинь. Би үхээд л байгаа юм байна. Үхэл нэг дор биш насан туршид даган идсээр байгаад дуусгадаг. Аугаа бие байлаа ч мөлхсөөр л байна. Яг энийг харах агшинд нэг секундээр үхэлрүүгээ ойртож байна. Тэгэхээр би өрсөх естой юу? Эсвэл гадуур явахдаа хүртэл айдсан дунд амьдрах уу ? аймар юм ааа гэж ,,,,,, хүн хүнээсээ айдаг байж болох ч. Харин үхсэн хүнээс айх хэрэггүй гэсэн үг ч байдаг. Гэхдээ би хамгийн гол нь айдаг. Гэхдээ айдгүй . би нэг зүйл хэлэе. Би айдгүй бас айдаг. Гэхдээ алуурчин, хүмүүс, айдаг. Зүүдэндээ айдаг, бас хүнээсээ айдаг. Алан хядагчид болон дайн бас тахал, гамшиг, үй олноор алдаг байна. Хүмүүс үхээд л зуун зууны түүхэнд хамгийн олон хүн үхсэн дайн, гамшиг тахал, гээд бөөн асуудал байна. Энэ бүгдэд үхсэн хүний тоог бүх том аллагын тоог нэгтгэсэн ч багадах тийм аймшигт алуурчинг би бодож байна. Тэр хэн гэвэл чингэс хаан, гитлер, өөр хэн байдийн нөлөөлсөн хүмүүс биш харин цаг хугацааг би алуурчин гэж боджийно. Ямарч өршөөлгүй цаг нь боллоо. Чи үхэх боллоо. Одоо үхүүллээ . өө үхчихвүү. Гээд л шууд хүн төрөлхтөн тэгээд үхдэг л бол үхэх бүх зүйлийг алдаг. Зүйл бол цаг хугацаа. Энэ дэлхий дээр хэдэн хүн төрж хэдэн хүн үхсэн болоо. Нийт тоог гаргавал бүр аугаа тоо гарах байх даа. Ерөөсөө цаг хугацаа бол алуурчин. Өдөр ирэх тусам намайг хороосоор байна. Би үхээд л байна. Хэ хэ. За тэр яах вэ? Хүмүүс үхдэг. Бас төрдөг. Би үхдэг, бас төрсөн, гэхдээ цаг хугацаа бүгдийг алдаг. Хамгийн аймшигт алуурчин бол цаг хугацаа юм байна. Би юунаас айх вэ? Би үхэх нь гарцаагүй. Гэхдээ үхэхээсээ өмнө юу хийх вэ? Надад байгаа хүн болгонд адилхан заяасан цаг хугацаа жинхэнэ нөгөө үндсэн хуулийн тунхаг шиг, тэрнээс ч илүү тэгш заяадаг. Хэ хэ. Цаг хугацаагаа. Яаж үрэхээ би мэдэхүү. Яахуу би баян ч юм шиг. Амьдарал гэдэг урт ч юм уу богино ч юм уу нэг л өөр юм аа.

No comments:

Post a Comment