Friday, December 4, 2009

poem

Харанхуйд
Харанхуй шөнийн зүүдийг би манана.
Харанхуйд гэгээтэй өрнөнө
Харанхуйд би чамайгаа харна
Харанхуйд би чамтай уулзана.

Харанхуйд би чамайг хайрлана
Харанхуйд чи намайг харан
Харанхуйд чи надад хайрын үгээ шивнэнэ
Харанхуйд би жаргалтай байна

Харанхуйд хоёулаа хамт амьдарна
Харанхуйд бид жаргалтай байна
Харанхуй арилж би сэрнэ
Харанхуй арилж гэрэлтэй гэгээтэйд өрнөнө.

Харанхуй арилхаар би чамайг харна
Харанхуй арилхаар чи надтай уулзахгүй
Харанхуй арилсан ч би чамайг хайрлана
Харанхуй арилхаар би чамайг харна
Харанхуй арилхаар чи намайг хайрлахгүй
Харанхуй арилхаар чи надаас холдоно
Харанхуй арилхаар би сэрнэ
Харанхуй арилхаар би зүүдлэхгүй
Харанхжйд би хайртай
Харанхуйд биш зүүдэндээ хайртай
Харанхэйд биш би чамд л хайртай



Тамхи
Татсан тамхиныхаа иш бүхнээр хөшөө босгое
Татсан тамхиныхаа утаа болгоноор уушгиа дайлья
Татсан тамхиныхаа хор бүхнээр тархиа мялаая
Татсан тамхиныхаа тоо бүхнийг мөнгөөр үржүүлье
Татаагүй тамхи
Татаагүй тамхиа асаая
Татаагүй тамхиа татья
Татаагүй тамхины ишийг хаяая

Татаагүй юм чинь тамхиа асаая
Татаагүй юм чинь тамхиа татья
Татаагүй тамхины ишийг хаяая

Татах гээд байна уу ?
Татаад байна уу?
Татсан уу?

Татаагүй тамхиа асаая байз!!!

Бодол
Чамайг бодохгүй ээ гэж би бодлоо
Чамайг л бодно
Чамайг бодьео гэтэл чамайг л бодно
Чамайг хайрлая гэтэл чамайг л хайрлана
Чамайг хайрлахгүй гэхэд
Чамайг л хайрлана
Чамтай уулзья гэтэл
Чамруу явна
Чамтай уулзья гэхэд
Чи уулзахгүй
Энэ бодол уу
Эсвэл бодит уу
Энэ хайр уу гэтэл
Энэ хайраа гэнэ
Би асуужээ хэн хариулваа гэтэл
Би өөрөө л хариулна
xxx
Зуны үдэш гадаа ганцаар
Зүүдэн дунд мананд ганцаар
Зөрлөг дээр согтуу ганцаар
Лекцэн дээр унтаад ганцаар
Автобусанд инээгээд ганцаар
Гэртээ ирээд инээгээд ганцаар
Хичнээн ч нисэв болиео та минь
Xxx


Гуниг
Юм бүхнийг зүрхэндээ шааж
Юи бүхнийг толгойдоо хадгалж
Юм бүхнийг эргэн санах
Юм бүхэнтэй холбоотой
Юм бүхний эх тархи чамайг магтья
Сэрүүн зүүд
Зүүдлээд сэрлээ гэсэн чинь сэрүүн байлаа
Зүрхэндээ уйлж хэвтсэн байлаа
Зүүд гэж бодоход сэрүүн байлаа
Зүрх минь хүртэл мэдрээд байлаа.

Ххх
Хонгор чамайгаа зүүдэллээ
Холдон одохийг чинь харлаа
Хар архинд живж байлаа
Харанхуйд сэрлээ гэтэл зүүд биш байлаа
Сэрүүн зүүд байлаа
Зүүд биш бодит байлаа.
Ххх
Англи хэл сурмаар байна шидтээн
Чамд өгие
Би хайрлаж хайрлуулж үзмээр байна
Чамд өгие
Би ухаантай болмоор байна
Чамд өгие
Шидтээн та юу ч өгсөнгүй би маш удаан хүлээлээ
Бурхан чамд би хангалттай цаг хугацаа өгсөн
Хулгайч
Төрийн түшээд ард иргэдээс будаа иднэ
Төрийн түшээд ард түмнээс хулгай хийнэ
Дундах тушаалтнууд төрөөс хулгай хийнэ
Дундах тушаалтнууд ардаас хулгайлна.

Цөхрөл
Цусаар уйлж
Нөжөөр бөөлжиж
Нуухтсан нүдтэй
Шүдгүй
Бөөсөндөө баригдсан
Шал согтуу
Өвс сорсон
Нүд нь харахгүй
Зүрх нь цохилохгүй
Ам нь амьсгалахгүй
Сэтгэл байхгүй
Бодох ч зүйлгүй
Зүүдгүй
Сүнсгүй
Сүг үлдэв.
Чи
Алтан нарны цацраг адил чи
Анхилуун сарнайн үнэр шиг чи
Ардын дууны үг шиг чи
Аргагүй сайхан төржээ чи

Нүд чинь гэрэлтэнэ
Харанхуйг гийгүүлэгч алтан гадас шиг
Хөмсөг чинь хавирган сар лугаа адил үзэсгэлэнтэй
Сэтгэл чинь хар хэрээ мэт
Зүрх чинь биегүй хоосон

No comments:

Post a Comment