Friday, December 4, 2009

effect

Нөлөөлөл
Нөлөөлөл гэж юу вэ? Би нөлөөллийн тухай өөрийхөө бодол, тодорхойлолтыг хэлэе. Нэг зүйл нөгөөд ямар нэгэн зүйлүүдээр үйлчлэх, ямар нэгэн зүйлд их бага хэмжээгээр нөлөөлөхийг нөлөөлөл гэнэ. Нөлөөллийг нөлөөлөл гэж боддогоороо л бодоход болоо юм байна. Би тодорхойлж чадахгүй юм байна. Гэхдээ их багаараа. Би төрсөн цагаасаа эмээтэйгээ хамт байдаг. Эмээдээ хайртай байсан. Эмээ нас барсан. Аав ээж хоер хамт өссөн бас сургуульд сурсан. Найз нөхөд, багш , эцэг эх, анхны хайр, зүүд , мөрөөдөл гээд л бүгд нөлөөлсөн би нөлөөллийн хүчин зүйлийн дотор амьдарсан. Миний хүйс, миний байдал, биеийн хэлбэр, гээд намайг төлөөлөх бүх зүйл надад нөлөөлсөн, яг үнэндээ нөлөөлүүлсэн. Бүдүүлгээр хэлэхэд би бүдүүн бяртай, ухаантай, сэргэлэн бас өндөр байсан бол бөх болох ч байсан юм уу? Эсвэл юу ч юм нэг зүйл нөлөөлөх байх. Тэр нөлөөлөл бүх дэлхийн хүн бүрд өөр өөрөөр нөлөөлдөг. Газарзүйн байрлал ус, амьд бөгөөд амьгүй зүйлс бороо, цас үүл гээд энэ дэлхийтэй хамаатай бүхэн. Бас нар сар ер нь энэ галлактиктай байгаа бүх зүйл нөлөөлдөг байх. Юмс матери, идеа гээд бүгд нөлөөлдөг байх. Энэ дэлхийн бүх зүйл нөлөөлдөг. Субстанц нөлөөлөл. Юуч гэх юм бэ мөн чанар гэх юм уу даа. Бүх зүйл нөлөөлдөг.
Нөлөөллийн үйлчлэл хүн болгонд өөр өөрөөр хүрдэг. Нөлөөлдөг.нөлөөлсөн нөлөөллөөсөө болоод. Түүний бусдад нөлөөлөх нөлөө өөрчлөгддөг. Гэхдээ нөлөө хязгааргүй өөрчлөгдөж байдаг цаг минут секунд доль тэгээд бүр тодорхойлох боломжгүй бага хугацаанд ч гэсэн. Бүх зүйлд би бүгдэд бас нөлөөлж байгаа одоо ч гэсэн. Тэгэхээр нэг жижиг чулуу ч гэсэн нөлөөлдөг. Бидэнд бүх зүйл нөлөөлдөг. Жишээлбэл: африкийн хар, аляскт очвол цагаан баавгайг африкт аваачвал нөлөөлөл үүснэ. Багш нар байнга нөлөөлдөг.оюутнуудад. хичээл бол нөлөөлөл. Яаж сурахаас бас хамаарч цаашдын амьдралд нөлөөлнө. Тэгэхээр нөлөөлсний дараа нөлөөллөл өөрчлөгддөг. Би нөлөөлөл дунд амьдардаг. Бас бусад бүх зүйлд нөлөөлдөг. Америкт байгаа шал танихгүй хэн нэгэн бидэнд нөлөөлж байдаг. Гэхдээ ямар хэмжээгээр бэ гэдэгт байна. Тэр татвар төлдөг эсвэл тэр үхдэг. Би гудамжнаас бохь авч зажиллаа. Хаялаа. Тэр бохь зарж байгаа хүн, худалдаж авсан газар ачигч, тээвэрлэсэн машин, үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, үйлдвэрийн эзэн, тухайн үйлдвэртэй холбоотой хүн гээд бүгд л нөлөөлж байна. Надад бас би тэдэнд нөлөөлсний үр дүнд бүх зүйл бас цааш нөлөөлдөг байх.
Тэгээд сүүлийн нөлөөлөл цаад ирээдүйд бас нөлөөлнө. Ирээдүйг өөрчилнө. Том нөлөөлөл том нөлөөлнө. Архины үйлдвэр монгол бүх хүнд нөлөөлнө. Их багаар бүх татвар, ажил олгогч, үйлдвэр архичинд бас согтуу хүнд, дэлгүүрийн худалдагчид гээд. Би архи уувал бас нөлөөлнө. Архины үйлдвэрт ч бүр чаашлаад монголд маш багаар. Бүр нэг газар байгаа хүндч. Монгол улсын нөлөөлөл дэлхийн бүх улсад нөлөөлнө. Тэгэхээр би бүх дэлхийд нөлөөлдөг. Миний нөлөөлөл болон яг нэг зэрэг дэлхийн нэг секунд, нэг дольд дэлхийн ирээдүйд нөлөөлдөг. Ирээдүй нөлөөллөөс үүсдэг. Жишээлбэл :шинжлэх ухааны ололт бүгд л нөлөөлдөг. Их багаараа ялгардаг. Гэхдээ бүгд нөлөөллөөр ирээдүйг үүсгэдэг. Сунжирчлаа. Цаашаа нөлөөлөл. ....................................... мэдэхгүй цаашаа нөлөөллийн тухай бичих залхуу хүрчлээ. Би ямар зохиолч биш хүнд уншуулах гэж бичиж байгаа биш . гэж бодсон мөртлөө бас хүмүүст уншуулах л гэж бичээд байх шиг учраа олохоо болилоо хэ хэ.

No comments:

Post a Comment