Friday, December 4, 2009

i'm lazy

би залхуу
Би залуу. Бас залхуу. Хийх дургүй. Зүгээр суух дуртай. Би залхуу хүн. Гэхдээ нэг зүйлийг боддог. Залхуу энэ дэлхийг энэ хүн төрөлхтнийг бий болгосон. Яагаад хэ хэ. Анх хүн өлсөөд байвал хоол хийж идэх хэрэг гарна. Шууд иднэ. Идэж болох зүйлийг олж иднэ. Олдохгүй бол үхнэ. Тэгээд яавал хурдан хоол олох бэ? Залхуу хүн боджээ. Учир нь би. Яаж хурдан хоол олох вэ? Залхуу хүн бодно бусад нь бодохгүй. Залхуурсандаа чулуу хурцалаад анд гарна. Арай хурдан хоол олж иднэ. Залхуурал хөгжилийг бүтээв. Нэг мэдсэн яавал амархан хоол олох вэ? Бас залхуурав. За хоолоо хажуудаа өсгөөд идэе. Малчидын анхны хэлбэрийн үүсэл тавигджээ. Шархдуулаад авчирч өсгөв. Хоол бэлэн болов. Өсгөх л чухал болов. Олон хоног өлсөхөө байсан байна. Өө тэгээд хариулах хэрэг гарав. Хол газар явах хэрэгтэй болов. Олон хоног явахаас залхуурав. Морь олж тэжээж унаж эхлэв. Морьтой явахаас залхуурав. Унадаг дугуй хийв. Бас дөрөө жийхээс залхуурав. Залхуураад яах вэ? Яаж хурдан явах уу? Гээд л бодлоо залхуучууд нь бодлоо. Машин бүтээв бүр хурдан. Дараа нь залхуураад онгоц бүтээв. Залхуу хүнээс болоод онгоц үүсэв.
Нэг хүн залхуурав. Бодохоос залхуурав. Юм бодохоос залхуурдаг болов. Юу ч бодохоо байлаа. Залхуурлын туйлд хүрэв. Энэ бол би. Эцэстээ босохоос залхуурав. Хэвтээд л байлаа. Хоолоо зажилж идэхээс залхуурав. Ходоод муудав. Залхуураад бодохоо болив. Залхуураад л байв. Юу яасан хөдөлмөр хүнийг бүтээсэн гэж залхуурал бүтээсэн гэж бодоод хэвтээд байв. Залхуураад л байв. Бүр залхуурал нь дэндээд хагас унтаа байдалд оров. Залхуу юм чинь залхуурав. Залхуугийн туйлд хүрвэл ямар байдаг тэрэнд хүрэв. Би үзээгүй болохоор мэдэхгүй. Гэхдээ тодорхойлое. Нүдээ нээхээс залхуураад анина. Юм сонсохоос залхуураад чихээ бөглөх гэснээ бөглөө олохоос залхуураад хэвтэнэ. Хоол идэхээс залхуураад хэвтэнэ. Өлсөнө. Залхуугаас болоод өлсөнө. Мэдрэхүй гээс сонсохоос өөр зүйл үлдсэнгүй. Залхуураад нүдээ нээхгүй. Хөдлөхгүй. Юу мэдрэгдэж байна. Залхуурал юунд хүргэв.
Бие нь өвдөнө бас өлсөнө. Хагас үхсэн хүн гарч ирэв. Өлсгөлөнгөөр үхэх үү өвчнөөр үхэх үү? Асуулт гарч ирнэ. Залхуурснаас болоод толгой нь өвдөнө. Тэр хүн биш болжээ. Тэр сүнс ч юмуу сүг ч юм уу. Зүүд ч юмуу. Хүн ч юм уу? Түүнийг хүмүүс өрөвдөнө. Бас сургамж авна. Залхуу хүн үхэв. Залхуугаасаа болоод үхэв. Түүнд сайхан байгаа. Яагаад гэхээр сонсохгүй харахгүй харанхуй. Юу ч байхгүй. Залхуурал түүнийг алав.
Үүнээс нэг хүн сургамж авав. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөнө. Ажиллана. Будагчин будаад л байна. Будаад л байна. Өдөр шөнөгүй будна. Хана, хаалга, цонх , дээвэр мөнгө олоод унтаад идээд ажиллана. Будаад л байна. Залхуурч болохгүй уриатай ажиллаад л байна. Ажиллаад л байна. Өдөр, сар , жил өнгөрнө. Будагчин будаад л байна. Залхуугаас ялгаагүй болов. Сэтгэхгүй болжээ. Будаад л байдаг.
-энийг буд
- за
-энийг буд
-за
Будаад л байдаг будагчин будаад л байна. Хүн хөдөлмөрийг бүтээжээ. Хөдөлмөр хүнийг бүтээжээ.

Нэг хүн боджээ. Туйлшрал. Бас туйлшрал. Эцэстээ юунд хүрэх вэ? Нэг зүйлд хүн тэмүүлдэг. Ганц зорилго, ганц амьдрал, ганц үхэл. Авах гээхийн ухаанаар ханджээ тэр хүн. Залхуурал хүнийг алдаг. Ажилчин хөдөлмөр(биеэрээ л ажиллах ажиллаад л байх) бас хүнд үхэл бэлэглэдэг. Хэний төлөө өөрийхөө төлөө. Хэдхэн хоног уйтгартай амьдрал зүүд мөрөөдөл.
Дарга даргалсаар үхэв. Залхуу залхуурсаар үхэв

No comments:

Post a Comment