Friday, December 4, 2009

this is my freedom

Энэ миний эрх чөлөөгөө эдлэх боломж
Би боддог. Надад хамаагүй. Юу ч. Би гэхдээ байгаагаараа байна. Байдгүй л дээ. Хүмүүс байгаагаараа хэзээ ч байдгүй. Байгаагаараа байна гэж яг ямар байхийг хэлдэг вэ? Тодорхойгүй бол мэдэхгүй гэсэн үг. Мэдэхгүй би юм дүгнэхдээ муу. Гэхдээ би байгаагаараа байна. Байгаагаараа байна гэж яг юуг хэлээд байгааг мэдэхгүй юм байна. Гэхдээ би байгаагаараа байх гэдгийг эрх чөлөөтэй байх гэж боддог. Тэгэхээр хүмүүс байгаагаараа байдаг. Би хүслээрээ хэлдэг. Би хүнээс айдгүй. Би хүнийг хүндэлдэг. Гэхдээ би яагаад ч юм яг л өөрийхөө хэлэх гэснээ хэлдэг. Би боддоггүй үр дүнг ч боддоггүй. Би бас тэнэг. Би өөртөө хайртай. Яагаад гэвэл би тэнэг болохоороо муу сурдаг. Тэнэг гэж ямар хүн байх вэ ? тодорхойлое доо. Би юм боддогүй гэхдээ боддог. Гэхдээ би хамгийн гол нь яагаад ч юм. Би түүнд хайртай. Түүнд гэж амьдралд.
Би хэнд ч юм. Өөртөө хайртай. Гэхдээ би ядуу. Би Батзандан, О.Магнай, С.Ганбаатар зэрэг хүмүүс шиг жагсаал хийж чадахгүй. Яагаад вэ? гэвэл. Миний бодол. Чадаж ч магад. Чадаад ч яахав дээ. Хэнд хэрэгтэй юм. Надад байгаа. Эрх чөлөө бол энд бичих боломжтой бичиж байгаа зүйл. Бичсээр ч байх болно. Зарим хүмүүс уншиж болно. Гэхдээ шүүмжилж болно. Намайг юу гэж ч бодож болно. Тэр бол таны эрх чөлөө. Гэхдээ надад хамаагүй намайг зодож болно. Үгүй ээ болохгүй. Намайг яах ч хэрэггүй зүгээр л шүүмж бичиж болно. Бичихгүй ч байж болно. Надад хамаагүй би угаасаа байж л байна. Байсан. Байх л болно.
Би либертари үзэл баримтлалтай биш гэхдээ би магадгүй бага ч байж магад. Бага ч гэж энэ үзэл угаасаа жоохон, их, хэдий хэр надад байдгийг мэдэхгүй ээ. Гэхдээ л. Байж магад. За тэгээд цааш нь. Би бичихдээ өөрийхөө бодсоноо л бичдэг бичмээр байвал. Бичмээргүй байвал бичихгүй би нэр хүнд горилдгүй. Гэхдээ дуртай. Бас дургүй ч юм шиг. Бүх зүйл хоёр талтай. Гэхдээ би тйим гэж тодорхойлж чадахгүй.
Өөрийгөө. Хүмүүс намайг тодорхойлдог. Бүрэн биш. Би ч гэсэн өөрийгөө бүрэн тодорхойлж мэдэхгүй. Хэн ч чадахгүй. Энэ миний эрх юм чинь. Би эрх чөлөөгөө эдлэх боломж их бий хаа сайгүй. Гэхдээ бас үгүй хаа сайгүй боломж бага. Бас л нөгөө 2 тал. Эрх чөлөө гэж дуртай юм аа. Хийж байна би. Дуртай юм. Хэлэх гэснээ би дэлхий даяар цацаж байна. Өөрийн тухай. Гэхдээ хэнч уншихгүй байж болно. Надад хамаагүй гэхдээ хамгийн гоё нь би жаргалтай байна. Надад сайхан л бол тэгээд болоо. Би юу хэлмээр байна. Тэрнийгээ хэлэх болно.
Надад хүмүүс дургүй байдаг. Яагаад гэвэл учир нь олдодгүй. Хүүхэн шиг хоёр зантай. Гээд л. Би өөрийгөө мэдэхгүй. Намайг хүн хүндэлбэл би хүндэлнэ. Намайг дорд үзвэл би бас хүндлэх хүнээ хүндлэнэ. Намайг хүн хүндэлбэл би өөрөө шийд гаргана. Бүх хүн л тэгдэг. Маш олон хүн Дейл Карнеги уншсан байх. Харилцааны урлагийн сургааль. Баримт. Судалгаа. Нэг хүний амьдралын туршлага. Бас ном. Гэхдээ хүмүүс бүгд баримталдгүй. Би ч гэсэн. Тэгэхээр би бас нэг тиймэрхүү бодолтой хүн гэж өөрийгөө дүгнэнэ.
Би хүнд онгирох дургүй, бас маш бага дуртай. Ингээд хэлэхээр аль нь юм бол гэж бодох байх. Нэг бол онгирох зүйл байхгүй юм чинь гэж болох юм эсвэл угаасаа онгироо биш. Зарим үед онгирдог байх.
Би хүмүүсээс л суралцсан би бол хуулбар. Яагаад хуулбар бэ? Би зуун зууны, би мянга мянган жилийн түүхийн хуулбар. Хүмүүсийн хуулбар. Хүмүүсийн туршлагын судалгааны хуулбар. Надад зааж буй бүхнийг миний өмнөх хүмүүс сургасан. Миний өмнөх гэх бүх хүн төрөлхтөн. Бас нөлөөлсөн. Хэн илүү их нөлөөлсөн нь л надад их зүйл далд ухамсар, миний бодол, миний сэтгэлд, миний үйлдэлд нөлөөлдөг. Надад ангиихан, багш нар, эцэг эх, надтай уулзсан, би харсан би дайралдсан хүмүүс бүгд нөлөөлдөг. Би тэгэхээр бид бүгд хэний нөлөө их орсноор л ялгаатай байдаг. Хүмүүс гэхдээ бүгд ялгардаг. Нэг нь материалист, нэг нь идеалист гээд л хүн болгон хуулбар харин энэ хорвоо дээрх мянга мянган хольцоос хэр зэрэг орсон гэдгээрээ хүмүүс хоорондоо ялгаатай. Хязгаартай гэхдээ хүмүүсийн хувьд хязгааргүй тийм хольцоос хүмүүс бүрддэг. Тэгэхээр би бас хуулбар. Би нэг их ялгарахгүй ээ. Бусдаас гэхдээ ялгарна. Жоохон, гэхдээ их за за.за за өөөрийгөө тодорхойлох гэсэн чинь бүр учраа олохоо байлаа. Болоо. Гүйцээ. Хайр гэдэг хүнийг харалган болгодог би хайрийн далайд яг одоо төөрчихсөн байна. Бас залуу насандаа согтсон бололтой. Гэхдээ залуу ч бай, хөгшин ч бай миний хийсэн, хэлсэн бүгд миний л хэрэг гэхдээ бусдад хамаатай нөгөө нөлөөллөөр. Нөлөөлөл гэж айхтар зүйл би дурдсан. Гэхдээ хэнд ч намайг шүүх эрх бий гэхдээ надад хамаагүй. Шүүх гэхээр ял өгөх биш шүү зүгээр л шүүмжэх гэхдээ өөртөө шүүмжлэгч этгээд өөрөө шүүмжилж болно. Гэхдээ өөрөө толгой дотроо. Бичиж болно. Надад хамаагүй би уншина. Надад нөлөөлнө. Бүгд л нөлөөлдөг. Нөлөөллийн тухай би тодорхойлж их зүйл бичих болно. Бас намайг хэн ч шүүхгүй магадгүй болоод өнгөрсөн зүйл энэ бол хувь тавилан. Засч болохгүй, залруулахгүй. Нэг л өнгөрсөн бол болоо энэ бол зайлшгүй үнэн.
Эцэст нь би хүмүүст хайртай. Хүндэлдэг надад тусалдаг тусалдаггүй хүмүүст бүгдэд. Солонгос коно үздэг хүмүүст дургүй. Хайран цаг. Гэхдээ надад шүүх эрх байхгүй. Энэ хорвоод хүн байсан, байгаа, байх ч болно. Эцэст нь үхнэ. Бүгд үхнэ. Хүн яаж л амьдарна. Тэрэнгээрээ л болог бурханаас заяасан 24 цагийг яаж үрнэ тэр л тэр хүний хувь заяа. Би ингэж л боддог надад өөр ямарч бодол байхгүй энэ бол миний тухай гол тодорхойлолт.
Энэ бол бүгд минйи эрх чөлөө. Энэ орон зайд би яг одоо таамаглах боломжгүй хугацаагаар би эрх чөлөөгөө эдлэх болно. Энэ миний эрх чөлөө.

No comments:

Post a Comment